Зорилго:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн дагуу хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, удирдан зохион байгуулахад оршино.
Үндсэн чиг үүрэг:
○Институтийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төсвийн төлөвлөлтийг боловсруулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулж, ажиллах, биелэлтийг хангах
○ Хүний нөөцийн оновчтой бодлого явуулах
○ Байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй мөрдлөг болгох холбогдох хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж ажиллах;
○ Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, лиценз, эрхийн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллах;
○ Хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
○ Санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөлт, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах зэрэг ажлыг зохион байгуулах;
○ Байгууллагын хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар баталж, биелэлтийг зохион байгуулж, үр дүнг үнэлэх;
○ Өмч хамгаалах байнгын зөвлөлийг эрх бүхий албан тушаалтнаар ахлуулж ажиллуулах, мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэх, үр дүнд хяналт тавих;
БОДИТ СУДАЛГАА ОНОВЧТОЙ БОДЛОГО