Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, удирдан зохион байгуулах.
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар болон хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа хийх, дунд, урт хугацааны таамаглал, загварчлалыг хөгжүүлэх шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж боловсруулах.
Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, сангийн удирдлага, нийгмийн хамгааллын бодлогын болон нийгмийн халамжийн зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга аргачлалын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах.
Хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, загварчлалыг хөгжүүлэх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах.
Мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан судалгаа , шинжилгээний арга аргачлал, үр дүн, мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг.